Гуравдугаар сараас эхлэн тээврийн хэрэгсэл RFID чип суулгаж эхэлсэн. Харин есдүгээр сараас эхлэн RFID-гүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа юм.
Одоогоор нийт 161 уулзварт уншигч суурилуулсан.
RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна. Тухайн суурилуулсан төхөөрөмжүүд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг таньж, бүртгэл хийх юм.
Түүнчлэн RFID суурилуулалт хийгдсэнээр торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй байна.
Энэ системийг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн төсөв батлаад байгаа юм. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.79
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах