Б.Солонго: Авлига албан тушаалын гэмт хэргийн мэдээллийг 1111 төв болон сошиалаар дамжуулан авна

Х.Есү
2023/03/09

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсэг мэдээлэл хийж байна. 

Б.Солонго: Энэхүү ажлын хэгсийн маань зорилго юу вэ гэвэл авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан дунд шатны хүнд суртлыг арилган таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөл байдал бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлээр ажиллана. 

Нэгдүгээрт иргэд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, мэдээлэл авах , төрийн үйлчилгээг авахад хамгийн их хүндрэл үүсгэж байгаа, хүнд суртал, авлига авах эрсдэлийг бүрдүүлж байгаа нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийнэ.

Хоёрдугаарт  тодорхой гэмт хэргийн шинж чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авна. 

Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг томоохон асуудлын нэг бол мэдээллийн нууцлалыг хадгалах, авлигын эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлэл юм бол өөрөө хариуцлага хүлээх үү гэх зэрэг асуудлууд байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг дэмжлэг үзүүлнэ. 

Олон иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мөн шуудангийн салбаруудаар дамжуулан ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.79
    2023/03/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах