Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний хулгайн" хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн бүлэг орд газраас Эрдэнэс таван толгой ХК болон орон нутгийн өмчит Таван толгой ХК нүүрс олборлох борлуулах, тээвэрлэх улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Одоогийн байдлаар ажлын хэсэгт хэрэг бүртгэл дээр 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд хил хамгаалах, гааль, авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүртгэлгүй тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүний хариуд хахууль авч, мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан тухай нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүллээ.
Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд:
-УИХ-ын гишүүн 6
-Зам, тээврийн хөгжлийн сайд асан 1
-Төрийн нарийн бичгийн дарга асан 1
-Аймаг, сумын Засаг дарга 4
-ИТХ-ын дарга 1
-УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
-Хил хамгаалах байгууллагын 4
-АТҮТ-ийн 4 албан тушаалтан
-Өмнөговь аймгийн газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал 2
-Боомтын захиргааны мэргэжилтэн 2
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7
-"Тавантолгой төмөр зам" ХК-ийн 3
-Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15
-22 иргэнийг яллагдагчаар татагдан шалгагдсан байна.
Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 иргэн албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.84
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах