ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа. Мөн Төслийн удирдах хороо 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг батлав.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл нь шинжлэх ухааны үндэслэл сайтай, өргөн цар хүрээг хамарсан, техник технологийн ухаалаг шийдлийг ашигласан онцлогтой, чухал төсөл. Төслийг хэрэгжүүлэхэд байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Уг төсөл богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжинэ гэж найдаж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн хэмжээнд угсармал барилгуудад дулаан, техникийн шинэчлэл хийх “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг бий болгох зорилготой уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.151
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах64.119.29.144
2010 onii uyed biluu Germantai khamtarch heregjuulekh geed bukh yum ni belen blson bhad uls sakhuujuuleeguigees bolood zogsson tosol blaa gej...
Хариулах103.26.193.129
Айлуудын Балконы хаалтнууд гэж хогийн хогийн юмнууд бнаа. Байшин нь гоё болчихоод бдаг Айлуудын балкон гэж үзээрийн юмнууд бна. Шаардлага тавьж жигд болго гэмээр юм
Хариулах46.114.149.18
Зөв, арай л байдаг. Өнгө үзэмж, нэгдсэн нэг загвар энэ тэр байхгүй. Айлууд үнэн дураараа.
49.0.137.164
Hulhidaad b na shuu Standart gej b na uu ??? Jil hurehgui budag ni ursaad hoosonzor ni huuraad b na !!! Bitgii poproor mongo ugaagaad baigaarai
Хариулах