Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гишүүн байхдаа 11.9 тэрбумын хүүгүй зээл авсан. Мөн Хөгжлийн банкаас 14 тэрбумын зээл аваад төлөөгүй

2023/03/17

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 3 дахь шатны сонсгол явагдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, сайд асан Б.Жаргалсайханы "Буян" ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлыг хөндлөө. 

Хөгжлийн банкыг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Та 2014 онд 8 хувийн хүүтэй 14 тэрбум төгрөг авсан. Одоо 17.8 тэрбум болчхоод байгаа. Энэ зээлээсээ нэгч төгрөг төлөөгүй байна. Энэ мөнгө Хөгжлийн банкны эх үүсвэртэй. Монголын ард түмэн гадаад улсаас босгож авсан мөнгө. Эндээс та аваад нэг ч төгрөг төлөөгүй байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ. 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчихсан байна. Одоо тэрийгээ төлсөн юмуу, төлөөгүй юмуу муу зээлийн ангилалд орсон байхдаа энэ 14 тэрбум төгрөгийг авсан байна. Одоо төлөхгүй юм уу ? 

Б.Жаргалсайхан: Төлмөөргүй байна. Манай хамт олонд ажил хийх боломжийг нь өгөхгүй байна




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.217
    2023/03/19

    Жаргалсайхан гэж зальтай өвгөн авсан зээлээ ард түмнээр төлүүлэх санаатай, арай2 юмаа

    Хариулах
    • 202.9.46.17
      2023/03/19

      Энэ өвгөн МАН АН хоёрын хулгайч луйварчинг гайхаад л байсан өөрөө луйварчин л юм байна шдээ.

  • 213.87.152.37
    2023/03/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах