С.Амарсайхан хотын дарга байхдаа 938 сая төгрөгийг удирдлагын багтаа "ТАРААЖЭЭ"

2023/03/20

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний мөнгөн дэмжлэгийг нийслэлээс гаргуулан авчээ. 

Тодруулбал 2020 онд дээрх нэр бүхий хүмүүс НИТХ болон нийслэлд албан тушаал хашиж байхдаа 20-50 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. 

2020 он гэдэг нь одоогийн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн засаг даргаар ажиллаж байх үе бөгөөд 2020 оны 06-р сарын 22-ны өдөр "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх алба хаагчдийн нэрсийг хавсралт ёсоор баталсугай" хэмээн захирамж гаргасан байна. 

Нийт 938 сая төгрөгийг нийслэлийн удирдлагын баг, дүүргийн засаг дарга нар, агентлагийн дарга нарт дэмжлэг болгон хуваан олгожээ. 

Livetv сайтын баримтыг ашиглав.






Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.120
    2023/03/21

    Илрээд нотлогдсон л бол дор дор нь хохирлыг барагдуулах шуурхай арга хэмжээ авч чадахгүй бол нийтэд мэдээлж, хүмүүсийг стресст оруулах ямар хэрэг бнаа. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа ашиглаж болохгүй болтол нь, бусдад нь сургамж болтол нь “шийтгээд” өгөөч ээ. Шоронд хорихоосоо өмнө эд хөрөнгийг битүүмжлээд, зараад хохирлыг барагдуулж бгаагаа ил тод харуулах хэрэгтэй. Тээр жил Н.Энхбаярын хөлийг гозолзуулаад бариад явдаг шиг. Наад ханаж цаддаггүй хүмүүсийг хашраагаад өг л дөө. Авсандаа аваад явж чадахгүйгээс хойш тэр их мөнгө, үл. Хөдлөх хөрөнгөөр яадаг бна аа, новшнууд

    Хариулах
  • 43.242.241.151
    2023/03/21

    buh hund l ugsun blguidee, harinch sain l bnsht. heden turiin aban haagchidaa orhioguil bn holbootoi hediin l boduul onilj tasalj zurgiin tavisan yum bishu hha

    Хариулах
  • 192.82.82.107
    2023/03/21

    Буцааж төлүүл Эд нар юу бүтээсэн гэж Улсын мөнгийг ингэж идэж уудаг юм

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/03/21

    Ulsad buzaaj Toluuleee

    Хариулах
  • 213.87.132.1
    2023/03/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.29
    2023/03/20

    Нэг ч төгрөгийн орлого олддоггүй Лаларууд яасан гэж шагнал авдаг байна. Буцааж төлүүл ОюунЭрдэнэ ээ!

    Хариулах