Ж.Энхжаргалан: Эхнэрийн компанийг надаар овоглоод байгааг ойлгохгүй байна. Тэр хүмүүсээс нь асуу

2023/03/20

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр BRB компанийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргалангийн эхнэрийн компани Хөгжлийн банкнаас 8.4 тэрбум төгрөг зээлж, 7.6 тэрбумыг нь бэлнээр гаргасан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар бид ч Ж.Энхжаргалангаас тодрууллаа.

Танай эхнэрийн компани хөгжлийн банкнаас 8,4 тэрбум төгрөг зээлсэн гэж байна. Энэ үнэн үү?
-Нэгдүгээрт би мэдээлэл харлаа. Бусад сайтуудаар ч бас явж л байна. Манай эхнэрийн гэр бүлийн хүний компанийг, манай компани хоёр бол тусдаа. Тэгэхээр бүх мэдээнүүдийн гарчиг нь Ж.Энхжаргалангийн эхнэрийн компани ингэжээ гэж яваад байгаа нь надад яагаад хамаатуулаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Манай гэр бүлийн хүн гэдгээр нь хамаатуулж байгаа бол тэрийг ойлгож байна. Гэхдээ гэр бүлийн хүний бизнес яагаад гарчиг толгой бүх юм нь надаар яваад байгааг би ойлгохгүй байна. Тэр хүмүүс чинь одоо байгаа. Компани нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингээд байсаар байтал над дээр овголж энэ бүх мэдээнүүдийг гарчиглаж хийгээд байгааг ойлгохгүй байна. Яагаад ойлгохгүй байна гэхээр. Манай компани бол би болоод эхнэрийн компанитай ямар нэгэн холбоо огт байхгүй. Үйл ажиллагааны хувьд ч тэр, данс тооцооны хувьд ч тэр тусдаа хоёр байгууллага. 

“Драгон холдинг” гэдэг компани мөн үү?

-Мөн. Манай эхнэрийн гэр бүлийн компани. Би энд ямарч хамааралгүй. 

8,4 тэрбумаасаа, дийлэнхийг нь бэлнээр авч зарцуулсан гэсэн байна. Мэдээлэл байгаа юу танд?

-Тэрийг нь бол би харсан.

Ер нь энэ мэдээлэл үнэн үү худал уу?

 -Ер нь тухайн үед хөгжлийн банк гэхээсээ илүү төрийн банкнаас зээл авсан юм байна. Төрийн банкнаас барьцаагаа байршуулаад өөрсдийнхөө үйл ажиллагааны дагуу, хийж хэрэгжүүлж байгаа төслийнхөө дагуу материалаа өгөөд барьцаагаа байршуулаад зээлээ аваад, тэгээд тодорхой хугацааны дараа, зээлээ гэрээнийхээ дагуу хаачихсан гэж би ойлгож байгаа. Надад байгаа мэдээлэл бол энэ байна. Зээлээ төлчихсөн. Зээлээ хэрхэн яаж авсан юм. Зориулалтын дагуу зарцуулсан уу үгүй юу, бэлнээр авсан уу үгүй юу гэдгийг бол би нарийн ширийн мэдэхгүй. Яагаад гэвэл би данс тооцоог нь мэддэггүй. Надад харах ямар ч уялдаа холбоо байхгүй. Би тэр бизнестэй ямар ч хамааралгүй. 

Таныг бизнес эрхлэгч учраас, таныг олны танил учраас хөгжлийн банкнаас авсан зээлэнд танай компани бас холбоотой ч гэдэг юм уу? Тэр зээлийн мөнгөнд ямар нэгэн байдлаар танай компани холбогдсон ашигласан зарцуулсан холбоотой гэж хардаад байх шиг байна?

-Тийм зүйл бол огт байхгүй. Хөгжлийн банкны зээлийг авсан энэ байдлаар нь далимдуулж манай компани руу бөгөөд над руу дахиад нэг ээлжит сэвэлт, дайралт ирэх гэж байгаа бол энэ бол ор тас худлаа. Дахиад л дараагийн гүтгэлэг. 

Цэвэр ус савлах сав баглаа боодлын үйлдвэр ер нь бол ашиглалтад орчихсон уу?

-Тэр нь ашиглалтад ороогүй байгаа байх. Тодорхой хувьтай явж байгаа. Нарийн ширийн бэлнээр аваад хэдийг зарцуулчихсан юм, юунд зарцуулсан юм хэдэн хувьтай байгаа юм энэ мэдээллүүдийг тэр хүмүүсээс авч болно. Би тэр зээлийг аваагүй учраас надаас би тэр хүмүүсээс яагаад асуухгүй намайг урд гаргаж ирж балбаад байгааг нь ойлгохгүй байна. Ерөнхий агуулгыг нь харах юм бол талбай дээр жагсдаг, дуу хоолой болдог ингэснээ бараг өөрөө хөгжлийн банкнаас баахан мөнгө аваад төлөөгүй идчихсэн юм шиг мэтээр дутуу дулимаг мэдээллээр сэвж байна шүү дээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.1
    2023/03/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.88.209
    2023/03/20

    Хариулах