Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Одоо болно" жагсаал зохион байгуулах талаар "Далд хүн" ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн болж буй хамгийн том асуудал бол хүүхдийн хүчирхийллийн асуудал байна. Статистик мэдээ хэлэхэд хүүхдийн хүчирхийлэл 2021-2022 онд 79,3 хувиар өссөн.2021 онд хийсэн судалгаагаар 8-11 насны хүүхдүүд амиа хорлосон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг 30 хувиар өссөн байна. Энэ нийгэмд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөж буйг харуулж байна. Хэрээс хэтэрсэн, хүний мөсгүй чанар юм. Энэ асуудлыг таслан зогсоохгүй юм бол нийгэмд үлдэж байгаа үр хүүхэд цаашид хүчирхийлэлд автаж энэ нийгмийн золиос болж дуусах нь.
Ялангуяа "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар" нь ажлаа хийж чадахгүй байна. Яагаад гэвэл сүүлийн таван жилийн хугацаанд ажлаа тун муу хийсэн. Хүүхэд хамгааллын байранд байгаа хүүхдүүд нь хүчирхийлэлд автсан байна. Дарга нь тодорхой бус, үйл ажиллагаа нь тодорхойгүй, албан хаагчид нь мэргэжлийн бус, өнөө маргаашдаа өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, гэр бүл, хүүхэд залуусын төлөө хийж буй ажил нь тодорхойгүй, жилд зарцуулдаг гэх 8,3 тэрбум төгрөг нь юунд зарцуулдаг нь тодорхойгүй, гэр бүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг даамжирсаар байна.
Тиймээс Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урд 31-нд "Одоо болно" уриатайгаар жагсаал зохион байгуулна. Монгол орны баялаг бол уул уурхай биш бидний үр хүүхдүүд юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.231
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах