Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” ХХК-ийг зэвсэглэн дээрэмдсэн Ука хочит Алтанхуягийн бүлэглэлийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сарын 30-ны өдөр энэ асуудлаар мэдээлэл хийж, зэвсэгт этгээдүүдийг захиалагчдыг тогтоохоор ажиллаж байгааг онцолсон юм.
Бидэнд ирсэн мэдээллээр сэжигтнүүд “ Н.Бошигт гэх хүн биднийг Сүхбаатар аймаг руу уурхай явах ажил байна. Тийшээ явчихаад ирье гэсэн” хэмээн мэдүүлжээ.
Тэгвэл Н.Бошигт гэгч нь “Андын Илч” ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа Э.Лутбаяр болон Жан гэх хятад иргэн нар уг ажлыг захиалсан хэмээн мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Андын илч” компанийн удирдлагыг хууль бусаар авах ажлыг ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэнтэй хамтран зохион байгуулсан гол хүн гэгдээд буй БНХАУ-ын иргэн Жан Чуан нь Монгол Улсын хилийн бүсэд болсон онц ноцтой халдлагын гол эзэн байж болзошгүй нөхцөл байдал одоогийн байдлаар тогтоогдоод байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.16.56
Zevseglesen deeremchin VS Bosoo hoh Mongol
Хариулах213.87.160.82
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах