Дэлхийн томоохон хэвлэлүүд Монгол Улсаас төрсөн X Богдын тухай онцолжээ. Олон улсын томоохон хэвлэлүүд болох The Times, Independent, Yahoo, TFLGlobal, TRTWorld болон Buddhist Door зэрэгт Монгол хүү Х Богд буюу дэлхийн Буддын шашны шинэ тэргүүн болсон тухай бичсэн байна.
Тэрчлэн Википедиа нэвтэрхий тольд “Х Богд Жавзандамба хутагт” нэртэй албан ёсны хуудас хүртэл бий болсон байна.
Дээрх хэвлэлүүдэд “10 настай Монгол хүү Халхын Богд Жавзандамба хутагтын Х дүрээр тодорсон болон хүүгийн гэр бүлийн тухай, бурхны шашинт монголчууд өөрсдөө хэрхэн яаж хүлээн авч байгаа талаар өгүүлжээ.
Товчхондоо, энэхүү үйл явдал нь бурхан шашны түүхэнд гэрэл гэгээ түгээж, дэлхийн бурхны шашинт хүмүүсийн баяр бахдалыг төрүүлж, эергээр хүлээн авч байгааг олон улсын хэвлэл мэдээллийн байр сууринаас харж болохоор байгаа юм.
Английн алдарт The Times хэвлэлд Х Богдын тухай бичихдээ “...Тэрбээр зүүн Азийн хүчирхэг Засгийн газруудын хооронд өрнөж буй геополитикийн шатрын өргийн төвд байгаа бөгөөд дэлхийн томоохон шашны нэг болох Буддын шашны ирээдүй түүнээс хамаарна. Түүний албан ёсны цол нь Х Богд, Буддизмын гурав дахь том лам буюу оюун санааны удирдагч, Монгол дахь бурхны шашны тэргүүн юм...” гэж онцолжээ.
Харин 2023 оны хоёрдугаар сард буюу Х Богдыг нийтэд ил гарахаас өмнө TFLGlobal хэвлэлд “...Далай ламын тодорхойлсон Жавзандамба хутагт дэлхий даяарх буддистуудын хувьд хамгийн чухал лам болох бөгөөд Монгол Улс нь дэлхий даяар буддизмыг дэлгэрүүлэхэд асар нөлөөтэй...” хэмээн бичсэн байх аж.
Мөн эл нийтлэлд Хятад улс шүгдэнгийн урсгалыг Монголд түгээх замаар монголын буддизмд Далай ламын эсрэг урсгалыг хөгжүүлэх зорилго агуулж байгаа тухай дурджээ.
Ерөнхийдөө гадны томоохон хэвлэлүүдээр олон улсын түвшинд монголчуудын өнөөдрийн харж буй өнцөг, ойлголтын хүрээнээс илүү давсан тайлбар, судалгаатай мэдээллүүдийг нийтэлж байгааг харж болохоор байгаа юм.
Мөн монголчуудыг Х Богдоо хэрхэн хүлээн авч байгааг тэд харж, тэр дундаа манай урд хөрш тун анхааралтай ажиглаж байна.
Манай улсын зарим хэвлэлээр БНХАУ-ын зүгээс тус улсад суух Монгол Улсын элчин сайдыг дуудаж дургүйцлээ илэрхийлсэн тухай болон хөрш орноос манай улсад томилгоот элчин сайд нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамбатай удаа дараа уулзаж шахалт үзүүлсэн талаар мэдээлсэн. Гэвч энэ бол улс төрөөс ангид бурхан шашны тусдаа үйл явдал учраас хоёр улс нэгийнхээ дотоод асуудлыг дипломат ёсоор хүндэтгэж, мөнхийн хөрш орнуудын харилцааныхаа эв нэгдлийг эрхэмлэх нь дэлхий дахинд эергээр харагдахаар байна.
Харин монголын төр, Гандан хийдийн зүгээс одоог хүртэл ямар ч байр суурь илэрхийлэхгүй байгаа нь Монгол Улс энэхүү үйл явдалд хэрхэн хандаж байгааг тодорхойлох боломж олгохгүй байгаа юм.
Сүсэгтэн олны зүгээс Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн байр суурь, цаашдын үйл хэрэг, оюун санааны эв нэгдлийг түүчээлэх зоригтой алхмыг хүлээж байна. Угтаа бурхны шашин бол олон зуун жилийн турш монголчууд бидний мэндлэхээс одох хүртэлх оршихуй, амьдрахуйн салшгүй хэсэг, сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн дээд, өдөр тутмын ахуйгаас эхлээд бүхий л үеийн соёл уламжлал, эв нэгдлийн хэлхээ болсоор ирсэн. Харин одоо монголчуудын өмнө үндэстний үнэт зүйл, бусдаас ялгарах түүхэн ондоошил, язгуур эрх ашиг, монгол хүний мөн чанараа олон улсад зөв таниулахад маш чухал цаг үе ирээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.87
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах