Эрх баригч нам XXX их хурлаараа авлигын албан тушаалын хэргийн эсрэг тэмцэж, гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ намаасаа хөөж, хэрэгт холбогдсон гишүүнээ намаасаа түдгэлзүүлдэг байх шийдвэр гаргасан. Харин намын дарга Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон “дайн” зарлаж, 5Ш ажиллагааг саяхан эхлүүлсэн.
Шувуу, шүүр, шил, шүгэл, шилжүүлэн авах ажиллагаа гэх ажиллагаанууд эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Шилэн ажиллагааны хүрээнд нууц байсан мэдээллүүд нээлттэй болж, шувуу ажиллагааны хүрээнд эх орноосоо оргон зайлж, Филиппинд орогнож байсан Т.Бадамжунайг авч ирсэн.
Харин шүүр ажиллагааны хүрээнд төрийн алба, байгууллагад хууль бусаар томилогдсон, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилсон, ур чадварын шаардлага хангаагүй, ёс зүйн дүрэм зөрчсөн зэрэг нийт 6000-8000 алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаад эхэлсэн.
Шувуу ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Төрийн бүх шатны байгууллага, ТӨК-иуд өнөөдөр буюу 2023.04.06-ны дотор хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудад чөлөөлөх мэдэгдэл хүргүүлнэ. Бүх мэдээллээ 4-р сарын 10-ны дотор нэгтгэж, ЗГХЭГ-т тайлагнах юм. “Шүүр” ажиллагаанд зориудаар саад учруулсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно.Төрийн албыг “Шимэгчид”-ээс салгана” хэмээн мэдэгдсэн.
Олон нийт ч тэтгэврийн насанд хүрсэн хэр нь төрийн өндөр албан тушаал хашсан байгаа нэр бүхий хүмүүсийг, төрийн өндөр албан тушаалд цацсан мөнгөнийхөө хэмжээгээр албан тушаалд очсон хүмүүсийг ч “ШҮҮРД” хэмээн шаардаж байна.
Тэгвэл Шүүр ажиллагаа УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг тойрох ёсгүй. Түүний хувьд БГД-ийн МАН-ын дарга бөгөөд дүүргийн бүх шатанд өөрийн хүнээ тавьж, “дур зоргоороо авирлаж” байгаа нэгэн.
Үүнээс нь болоод БГД хоёр хуваагдаж, тэмцэлддэг, юм л бол хэрэлдэж маргалдах болсон. Ж.Ганбаатар 2020 оны сонгуулиар намдаа хоёр тэрбум төгрөг өгсөн гэгддэг бөгөөд орон нутгийн сонгуулиар АН, МАХН-ын эвслээс сонгогдсон Э.Магнайбаяр гэгчид 200 сая төгрөг өгсөн хэмээн томорч байв.
Тодруулбал Ж.Ганбаатар гишүүн өнгөрсөн жил дүүргийн МАН-ын хорооны хурлын үеэр хэлсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Тэрбээр “Намд доод тал нь хоёр тэрбум төгрөгийн хандив өгдөг. Төв намд шүү дээ. Уучлаарай нийслэлийн намын хороонд ч ялгаагүй. Тэглээ гээд дүүрэгт зарцуулж байгаа юмнуудаа яриад баймааргүй байна. Магнайбаярын асуултад би нэг хариулъя. Магнайбаяр гэж ичихгүй худлаа ярьдаг нөхөр байна шүү дээ. Хувийн карманаас би чамд 200 сая төгрөг өгсөн. Бүр хувийн карманаас шүү.” гэж ярьсан юм.
Энийг ч БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Улаанбал” ярилцлагад үнэн гэдгийг нь батлан ярьсан. Эндээс намдаа их мөнгө өгсөн учраас УИХ-д дэвшдэг, дүүргийн намын дарга болдог, сайд болдог, дур зоргоороо авирлаж болдог гэсэн логик харагдана.
Өөрөөр хэлбэл Ж.Ганбаатар тэрбум тэрбумаар нь Төв нам, нийслэлийн намдаа цацсан болохоор түүний сайд болох хүслийг биелүүлж, УУХҮ-ийн сайдаар томилсон байж болох юм.
Энэ бүхнээс харвал албан тушаал “наймаалцсан” Ж.Ганбаатарт УУХҮ-ийн сайдаар ажиллах ёс зүй байхгүй. ЗГ-ын зүгээс ч нэгэнт шүүрдэх бол хамгийн түрүүнд Ж.Ганбаатарыг шүүрдэж, хариуцлага тооцох ёстой гэдэг нь харагдах биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.87
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.177
Ганбаатар наймаачины зангаар сайд гишүүн болоод галзуурч байгаа юм байнаа!!!!!МАН Ганбаатарын кармаанд оржээ???хувиасаа хүнд мөнгө өгдөг юм бол Оюун-Эрдэнийн хамаарал бүхий бүх этгээдүүдийг шалгаа!!!!