Ш.Адьшаа: Сайд нарын томилгоог улс төрийн тохиролцооны үндсэн дээр тавигдсан томилгоо гэж ойлгох уу?

Х.Есү
2023/04/07

МАН-ын УЗ хуралдаж шинэ сайд нарын томилгоог хийлээ. Боомтын сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Боомтын асуудал хариуцсан сайдаар Б.Тулгыг томилсон юм. 

Шинэ сайд нар яг одоо тангараг өргөж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: МАН, МАХН хоорондын улс төрийн тохиролцооны үндсэн дээр тавигдсан томилгоо гэж ойлгох уу? Эсвэл Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Тулгад ачаа үрүүлэх бодлогын хүрээнд тавигдаж байгаа томилгоо юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн гурван коридортой холбоотой асуудал дээр Б.Тулга залуу нэр дэвшигчийг энэ тал дээр томоохон дэвшлийг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас томилсон. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажиллаж байсан туршлага нь асуудлыг илүү хурдтай урагшлуулахад дөхөм болно гэсэн үндэслэлийг гаргаж энэ албан тушаалын томилгоог хийсэн.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.130
    2023/04/09

    Адьшаа ОДОО ДУУГАЙ Л БАЙМААР ЮМ УУЛ НЬ ЭНЭ ТУРАК ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИНДАА

    Хариулах
  • 213.87.159.83
    2023/04/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах