Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, Парламентын гишүүдийнхээ тоог хоёр дахин нэмэх асуудал яригдаж буй энэ үед улс орнуудын хүн ам, Парламентын гишүүдийн харьцааны талаар статистик мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Дэлхий дээр 46,552 /НҮБ, The Global Parliamentary report/ Парламентын гишүүн байдаг бөгөөд улсын тоонд дунджилбал нэг улсад 245 ногдоно. Парламентын гишүүдийг хүн амд харьцуулбал, дэлхийн дунджаар нэг гишүүн 171, 850 хүн төлөөлж суудаг байна.
Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь 3000 орчим төлөөлөгчтэй БНХАУ бол Микронези, Сент Киттс ба Невисийн Парламент хамгийн цомхон, 14 гишүүнтэй. Нийт 46,552 гишүүний 8716 буюу 19.25 хувь нь эмэгтэй.
Дэлхийн хэмжээнд Парламентын гишүүдийн дундаж нас 53 байна. Харин эмэгтэй гишүүдийн дундаж нас арай залуу, 50 ажээ. Хамгийн залуу Парламентын гишүүдтэй бүс нутаг нь Африкийн Сахар орчим /Дундаж нас 49/ бол хамгийн ахмад парламентчидтай нь Арабын улсууд /55/ байна.
АНУ-ын Парламент хамгийн их төсөвтэй, жилд 5.12 тэрбум ам.доллар зардаг бол Сент Винсент Гренадиных 1.8 сая ам.доллар зарцуулдаг нь хамгийн бага аж.
Парламентын суудлын тоо, нэг суудалд ногдох хүн ам
Нэг гишүүн хамгийн олон хүн ам төлөөлдөг улсууд /Парламентын гишүүдийн тоо, нэг гишүүнд ногдох хүн амын тоо/
Энэтхэг 788 /Дээд 245, Доод 543/, 1,568,965
Европын холбоо 732 /Евро парламент 705, Европын холбооны зөвлөл 27/, 657, 371
Бангладеш 300, 554,269
БНХАУ 2977, 455,359
Индонези 711 /Доод 575, Дээд 136/, 381,726
Бразил 594 /Доод 513, Дээд 81/ 353,783
ОХУ 620 /Доод 450, Дээд 170/, 235,760
Англи 1428 /Дээд 778, Доод 650/, 44,637
Нэг гишүүн хамгийн цөөн хүн ам төлөөлдөг улсууд /Парламентын гишүүдийн тоо, нэг гишүүнд ногдох хүн амын тоо/
Өмнөд Судан 332, 30,269
Болгар 240, 28,853
Швед 349, 27,862
Ирланд 220 /Доод 160, Дээд 60/, 22,444
Габон 222 /Доод 120, Дээд 102/, 7,534
Конго 221 /Доод 139, Дээд 72/, 22,097
Финланд 200, 26,344
Экваторын Гвиней 170 /Доод 100, Дээд 70/, 4,249
Лесото 153 /Доод 120, Дээд 33/, 12,693
Оман /Доод 74, Дээд 81/, 20,773
Литва 141, 20,199
Словен 130 /Доод 90, Дээд 40/, 15,295
Норвеги 169, 30,460
ҮХНӨ оруулах хуулийн төсөл анх боловсруулагдсанаараа батлагдвал Монгол Улс Парламентын 152 гишүүнтэй болж, нэг гишүүний төлөөлөх хүн амын тоо 20,000 орчим болж буух юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.89
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.170.73.198
СЗӨВ
Хариулах