-Ардчилсан намынхны хэрүүл тэмцэл Монголын төрд халдварлах вий-
Монголын улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам нэгдэж, удирдлагууд нь хамтарсан мэдэгдэл хийв. Монголчуудын дийлэнх олонхийн талархан дэмжиж буй Парламентын засаглалыг бэхжүүлэх үйл хэрэгт сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэгийг тогтмол авч ирсэн Ардчилсан намын үүрэг оролцоо чухал байдаг.
Гэхдээ энэ бол асуудлын нэг л тал бөгөөд Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга Лу.Гантөмөрт очсон ч энэ намыг хуваасан С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар явахгүйгээр намын эв нэгдэл баттай хангагдах уу гэдэг асуулт хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, гишүүд дэмжигчдийн хүсээд байсан жинхэнэ эв нэгдэл биш, “Сонгууль” хэмээх явцуу эрх ашигт суурилсан нэгдэл гэж харагдана.
Сонгууль дөхөхөөр үзэл бодол эрс тэс улсууд нэгдэж элдэв янзын сайхан нэртэй нам, эвсэл байгуулах нь байдаг л үзэгдэл. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй улс төрийн субьектууд санал хураалтын маргааш л салж бутран алга болдог жамтай. Харамсалтай нь, Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан намыг ийм тавилан хүлээж байна уу гэсэн мэдрэмж төрөх болов.
Үзэл бодолдоо хамгийн тууштай байсан С.Эрдэнэ гэнэт санаагаа өөрчилж, тамгаа өглөө. Түүн шиг тууштай хүн Ц.Элбэгдорж, Х.Баттулгатай эвлэрч хэл амаа ололцсон гэвэл хэн ч итгэхгүй. Нөгөө хоёр нь ч юмыг амархан мартдаг гэнэн хонгорууд биш. Гагцхүү сонгууль гэдэг том эрх ашиг л хоёр лидерийг түр буулт хийхэд хүргэж байгаа нь тов тодорхой юм. Сонгуульд Ардчилсан нам ялбал Лу.Гантөмөр Ерөнхий сайд болно. Харин С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын аль нэгнийх нь төлөөний хүн УИХ-ын дарга болно. Ер нь бол тэдний эвлэрлийн гол шалтгаан сонгууль болгоноор баттай авдаг, сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэг гэдэг нь тодорхой.
Пропорциональ тогтолцоогоор явах 76 мандатын 32-ыг баттай авна гэдэг том эрх ашиг мөн. Яг энэ шалтгаанаар эвлэрлийн эсрэг буюу намынхаа эсрэг явж магадгүй, явна гээд шийдчихсэн хүмүүсийн амыг түр хааж, эвлэсэн дүр эсгэж буй, нөлөөтэй кадрууд намаа муухай харагдуулахаас санаа зовоод хэлээ хазаж буй гэсэн “бор шувуу” нисэлдэнэ.
Хүчээр хийгдэж буй энэ эвлэрэл сонгуулийн дараа тэртэй тэргүй ил гарна гэж үзэх хүн олон байгаа аж.
Ямар ч сайн нам дангаараа удаан засаглавал ялзардаг зүй тогтлыг авч үзвэл Ардчилсан намын нэгдэл баяртай үйл явдал гарцаагүй мөн. Ардчисан хувьсгалын бэлгэ тэмдэг С.Зориг агсны төрсөн өдрөөр, дурсгалын хөшөөнийх нь өмнө нулимс унаган байж өчсөн учраас муу амлаад, үл итгээд байх ч утгагүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Ардчилсан нам сонгууль хэмээх явцуу эрх ашигт баригдаж нэгдсэн нь үнэн бол, тэгээд сонгуульд ялж гэмээ нь хагарал бутралаа УИХ, Засгийн газарт чирээд орж ирэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.109
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.81.86
ELBEGDORJIIG BOL ZAILUULJ YALIIG N UGUH HEREGTEI MONGOLCHUUD MARTCHIH YUMAA HEDHEN JILIIN UMNU AMERIK GARJ YAVCHAAD IREHGUI BN ODOO BAS L TIISHEE ZUGTSAN SURAGTAI
Хариулах202.9.40.228
Тэгээсэй гэж байгаа юм уу хаашаа юм. Монгол дандаа коммунистуудад дөрлүүлж баймааргүй байна шүү.
Хариулах