М2-ын үнэ нь 2000 төгрөгөөс эхэлдэг Төрийн өмчийн байрнуудын түрээсийн мэдээллээс ОНЦЛОХ БАРИМТУУД

2023/04/24

Засгийн газраас зарласан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх “5Ш” ажиллагааны хүрээнд өчигдөр shilen.gov.mn цахим хуудаст тавигдсан Төрийн өмчийн байрнуудын түрээсийн мэдээллээс онцлох баримтуудыг хүргэж байна. Төрийн өмчийн байгууллага үл хөдлөхөө зах зээлийн үнээс маш хямд, социализмын үеийн үнээр шахам тооцдог учир эрх мэдэлтэй хувь хүн, хөөцөлдлөгө сайтай байгууллагууд л орж чаддаг юм.

Хамгийн том талбай түрээслэсэн нь Ц.Ананбазарын хамаарал бүхий компани

Мэдээлэл технологийн үндэсний парк УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Нью Тур Сафарис” ХХК-д 2059 м2 талбайг нэг м2-ын үнийг 8614 төгрөгөөр түрээслэн, сард 17,735.461.62 төгрөг авдаг байна.


Хамгийн хямд түрээслүүлдэг байгууллага нь байх ч түрээслэгчийн мэдээлэл байхгүй

Геронтологийн үндэсний төв, Дулааны цахилгаан станц III ТӨХК нэг м2 талбайг 2000, Мэдээлэл холбооны сүлжээ УБ-Налайх, УБ-Чингэлтэй салбарууд 2027 төгрөгөөр түрээслүүлдэг. Гэхдээ ямар байгууллагад ийм үнээр түрээслүүлдэг тухай мэдээлэл нь байсангүй.

Түрээслүүлэгч, түрээслэгч байгууллагын нэр тодорхой байгаа хэсгээс шүүж үзэхэд Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар 412 м2 талбайгаа Жендерийн үндэсний хороонд нэг м2-ыг нь 3,310 төгрөгөөр түрээслүүлж, 1,363,720 төгрөг авдаг байна.

Мөн иргэн Бат-Эрдэнэ гэгч Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанид нийт 81 м2 талбайг м2-ыг нь 3000 төгрөгөөр түрээсэлж, 766,994,7 төгрөг төлжээ.  

“Төрийн банк” 184 м2 объектыг М2-ыг нь 6000 төгрөгөөр түрээслэдэг

Оны өмнөхөн олон нийтийн статустай болсон “Төрийн банк” төрийн өмчийн объектод 184 м2 талбайг 1 м2-ыг нь 6000 төгрөгөөр тооцон түрээсэлж, 4,981,770 төгрөг төлдөг байна.

 

МУИС түрээсээс 8.7 төгрөг олж, 3.5 сая төгрөг төсөвт оруулжээ

МУИС, СУИС, МУБИС гэх зэрэг төрийн өмчийн их, дээд сургуулиуд өөрийн эзэмшлийн объектоо түрээсэлж орлого олдог болохыг шилэн сайтаас харж болж байна. Тухайлбал, МУИС түрээсээс 2022 онд түрээсээс 8.7 төгрөг олж, хуулийн дагуу 40 хувь болох 3.5 сая төгрөгийг нь төсөвт оруулжээ.  

Төрийн ордонд нээгдсэн GS25 дэлгүүрийн мэдээлэл алга

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүр нээгдэж, олон нийтийн сонирхлыг татаж байсан цаг саяхан. Тэгвэл уг дэлгүүр хэдэн төгрөгөөр талбай түрээсэлснийг мэдэх боломж одоогоор алга. Учир нь, shilen.gov.mn цахим хуудаст тавигдсан мэдээллүүд 2022 оны эцсийн байдлаар авагдсан мэдээллүүд юм байна. 2023 оны шинэ гэрээнүүд удахгүй сайтад тавигдах биз ээ.


Иргэн Батноров МИАТ ТӨХК-иас 539 м2 талбайг м2-ыг нь 10,000 төгрөгөөр түрээсэлжээ

Ил болсон мэдээллээс харахад төрийн байгууллага талбайгаа төрийн байгууллагадаа хямд түрээслэх явдал түгээмэл харагдана. Гэхдээ тэдэнтэй зэрэгцэн нэг бус газар, том талбай түрээсэлсэн хувь хүмүүс бас байна.

Жишээ нь, иргэн Батноров гэгч МИАТ ТӨХК-иас 539 м2 талбайг м2-ыг нь 10,000 төгрөгөөр түрээсэлж, 5,390,000 төгрөг төлжээ.

 

“Скайтел” 441 м2 байрыг м2-ыг нь 10,000 төгрөгөөр тооцож түрээсэлдэг

Монголдоо л хамгийн өндөр ашиг орлоготой, томд тооцогдох бизнесийн байгууллагууд төрийн өмчийн байранд том талбайг хямд үнээр эзэмших явдал байна. Үүний цаана авлига хээл, хахуулийн хардлага дагалддаг нь нууц биш. Жишээ нь, үүрэн телефоны оператор “Скайтел” төрийн өмчийн нийт 441 м2 байрыг м2-ыг нь 10,000 төгрөгөөр тооцож түрээслэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.38
    2023/04/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.107.5
    2023/04/24

    441m.kv x10000T -4 410 000 T sard tiim hyamd gej uu?Heden languu tabun talbai ve? Bodooroi uzeech harluulj yadah yum daa

    Хариулах
    • 62.55.205.86
      2023/04/24

      m2 гэхээл хямд лбайна даа, 30 мянгаас доош юм олдогүй л байгаа ш дээ