Ё.Баатарбилэг: Хөгжлийн банктай холбоотой нэг л сэжүүр илэрвэл би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулна

2023/04/25

Хөгжлийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Шүүх хурлын үеэр БШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэгчээр татагдан мэдүүлэг өглөө.

Ё.Баатарбилэг: "2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүй байж шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байсан. 

Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байхад мэдэгдэх хуудас өгөөд байсан.  Үндэслэлгүй хөрөнгөжсөн, НВЦ компанид давуу эрх олгосон гэх хоёр зүйлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Хөгжлийн банктай холбоотой асуудалд гэвэл НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг бид хоёр 90-ээд оноос нөхөрлөж байгаа олон жилийн найзууд. Гэтэл найздаа давуу тал олгосон, мөнгө дамжуулсан гэж яриад байгаа юм. Би хувийн мэдээллээ огт ярьдаггүй. УИХ-ын чуулганы 176 удаагийн хуралдаанд нэг ч удаагийн таслалт, нэг ч минутын хоцролтгүй оролцсон, байнгын хороо бусад хуралд ч ирц бүрэн ажиллажээ. Үүнээс шүүгчид та бүхэн хувийн зан байдлын шинжийг минь бас тодорхойлох байх гээд хуваалцлаа. 

Би 2008 онд хоёр орон сууц, нэг жип машинтай байсан. 15 жилийн дараа ч хоёр орон сууц, нэг машинтай л байна. Олон жил төр засгийн ажил хийчихээд өнөөдөр юу ч үгүй царайлаад зогсож байгаадаа ичиж байна.

Хөгжлийн банктай холбоотой нэг л сэжүүр илэрсэн тохиолдолд би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн байна" гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.194
    2023/04/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.81.86
    2023/04/25

    YAG UNENDEE BADAMJUNAIN L GULUG SHUUDEEEEE

    Хариулах
  • 103.254.123.197
    2023/04/25

    XAXУУЛЫН МӨНГӨ ХЭН АВСАН ЮМБЭ.

    Хариулах
  • 202.126.90.22
    2023/04/25

    Л.Оюун-Эрдэнэ Ц Нямдоржийн хийж буй ажил гэсэн

    Хариулах