Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд, Консулын газрын дарга нарыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж, БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилохыг дэмжсэн.
Тэгвэл Хөх хотод суух консулаар томилогдох гэж буй Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа авлига, албан тушаалын хэрэгт шалгагдан яллагдагчаар татагдаж байсан нэгэн юм байна.
Тодруулбал:
-Хурандаа А.Энхбатын хамт иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр жиргэрүү ургамлыг хурааж аваад хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулсан, худалдаж авсан хамаарал бүхий этгээд нь цааш хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон.
-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан.
-Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар хэвлэлд мэдээлэгдэж байжээ.
Шинээр томилогдох Элчин сайд, Консулыг УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэн томилно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.184
Элчин ,консул гэдэг чинь монгол улсийг төлөөлж баыгаа мэргэжлийн дипломат хүн явдаггүй юмуу? Нам дагасан хулгайч нараа явуулаад дараа нь тэд тамхи, хар тамхиний хэрэгт холбогдож Монгол улсаа дэлхиы дахинд шившэг болгох юмаа
Хариулах213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.160.105
Хятадаар мэргэшсэн орк байна
Хариулах