МАН иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхэд халдсанаа мэдсэн ч тэр чигээрээ гүрийхээр шийдэв

2023/05/02

МАН-ын бүлэг хуралдаж, дарга Ж.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хурлаар Засгийн газраас санал ирүүлэх хүсэлтийн дагуу  ҮХНӨ оруулах хуулийн төслийг хэлэлцээд “УИХ-аар хэлэлцэхийг дэмжжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр санал болгосон, Улс төрийн намын тухай хууль, дөрвөн улсад суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцээд “Зөвшилцөх нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн байна. Бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр энэ үеэр МАН-ын бүлэг ҮХНӨ хийхдээ 2019 онд орсон өөрчлөлтүүдийг хөндөхгүй  гэсэн нь анхаарал татлаа. Засгийн газраас ҮХНӨ оруулах хуулийн төслийг боловсруулахдаа 2019 онд орсон өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзээд улс төрийн намд тавьсан босгыг хүчингүй болгосон заалтыг оруулж ирээд байсан юм. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг найман жилийн хугацаанд дахиж хэлэлцэхгүй гэдэг үндэслэлээр Засгийн газрынхаа байр суурийг УИХ дахь бүлэг нь ийнхүү үгүйсгэв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.213
    2023/05/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах