Өнөөдөр ҮХНӨ-ийг УИХ-д өргөн барина

2023/05/03

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удтал яригдаж, хуулийн төсөлд санал авсны эцэст өнөөдөр УИХ-д өргөн барихаар болжээ.  

Тодруулбал, журмынхаа дагуу өчигдөр ҮХНӨ-ийн асуудал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр орсон ба өнөөдрийн засгийн газрын хурлаар төслөө танилцуулж дэмжжээ.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын их хуралд өргөн барина. 

ҮХНӨ-ийн төслийг өргөн барьснаар журмаараа өөр хууль хэлэлцэх боломжгүй байдаг. Тэгвэл сонгуулийн тухай хуулийг өөрчилж холимог тогтолцооны заалтыг оруулах шаардлагатай байгаа учраас зургаадугаар сарын 20-нд багтаж ҮХНӨ-ийг хэлэлцэн баталж, сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог тусгаж өгөх улс төрийн даалгавар эрх баригчдад бий. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц журмын тухай хууль заасан

-76 гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол ҮХНӨ-ийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ. 

-Төслийн гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. 

-Төслийг эцэслэн баталтал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн зарчмаар явна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.249
    2023/05/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах