Х.Нямбаатар: Мэргэжлийн алдаа гаргасан сэтгүүлч алдаагаа засаж залруулахгүй бол бусад нь нийлж бойкотлох хэрэгтэй

2023/05/03

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Х.Нямбаатар:  "Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Тайлан илтгэлд дурдсанчлан бид хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүтгэлэгтэй холбоотой асуудал, буруу ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг одоогийн ажиллаж байгаа хэвлэлийн консулыг илүү өргөтгөн зохион байгуулъя. Төрөөс өдөр тутмын үйл ажиллагааг нь дэмжиж өгье. 

Сэтгүүлчийн мэргэжлийн алдааг сэтгүүлчид нь өөрсдөө засаж залруулдаг. Засаж залруулах үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд нөгөө ёс зүйн зөрчил гаргасан байгууллагаа нийлж  бойкотлодог. Энэ бүх арга хэрэгслийг даваад зөрчил гаргаж байгаа тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн механизм ажилладаг зохицуулалтыг оруулж ирье гэдэг агуулгатай байгаа." гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.249
    2023/05/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах