Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд тухайн жилийнхээ тайлангийн хурлыг зохион байгуулдаг хуулийн хугацаатай. Энэ жишгийн дагуу өнгөрсөн сарын 28-нд “Атар өргөө” ХК-ийн ээлжит хурал болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах Түр хорооны гишүүд болон зарим хувьцаа эзэмшигчид оролцов. Харамсалтай нь, тус компанийн хурал жүжиг болж өнгөрлөө.
Талх, нарийн боов үйлдвэрлэдэг тус компанийн 51 хувийг Хөгжлийн банкны дуулиант хэрэгт холбогдон энэ өдрүүдэд шүүхээр асуудлаа хэлэлцүүлж буй “Бэрэн” групп эзэмшдэг юм байна. Бусад 49 хувь 300 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байдаг ч, “Атар өргөө” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бэрэнчүүдийн хувьд хэн ч биш гэдгийг тус хурал батлав. Уг нь Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн хараа хяналт дор нээлттэй компаниудыг байгуулах, тэднийг дэмжих хууль эрх зүйн орчныг УИХ-аас бүрдүүлж, хариуцсан байгууллагатай болгосон. Улмаар төрийн нэрийн өмнөөс зохицуулах, хянах, шалгах, үүрэг даалгавар өгөх эрх бүхий байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороо мөн гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэвч “Бэрэн” группийн ах дүүс хууль тогтоомжийг уландаа гишгэхийн зэрэгцээ, хуралдаа оролцох, саналаа өгөх, үгээ хэлэх эрхтэй жижиг хувьцаа эзэмшигчдээ сонссонгүй. Үг ч хэлүүлэхгүй, саналыг нь ч хүлээн авалгүй өөрсдийн дүрмээр хурлаа хийв.
Тус компанийн хувьцааг зах зээл дэх нээлттэй арилжаанаас хууль дүрмийн дагуу худалдан авсан хувьцаатай, бүр Санхүүгийн зохицуулах хорооноос “энэхүү хувьцаа нь хүчин төгөлдөр, санал өгөх эрхтэй” гэх албан бичигтэй хувь эзэмшигчээ хуралд оролцуулж, саналыг нь авсангүй. Төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт, зохицуулалт хийх эрх бүхий тус байгууллагын албан бичгийн үзүүлсэн ч тусыг эс оллоо. Бүр хурал дээрээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь “Санхүүгийн зохицуулах хороо 100 сая төгрөгөөр албан бичиг гаргаж өгдөг” гээд хээв нэг хэлэв. Хуулиа хэрэгжүүлж, хуулиар олгогдсог эрхийнхээ дагуу шаардлага тавьсан төрийн байгууллагын олон зуун ажилтныг ийнхүү гүтгэж, ичгэвтэр байдалд оруулсан.
Энэ мэт том хувьцаа эзэмшигчид нь эзэн суусан, төрийн хамгийн том байгууллага нь үүрэг даалгавар өгөөд ч биелүүлдэггүй, жижиг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдаа юман чинээ бодохгүй, ноогдол ашиг олгодоггүй, хувьцаат компаниудад хууль үйлчлэхээ болжээ. “Атар өргөө” мэтийн компаниудад хариуцлага тооцож, нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол хөрөнгөө оруулсан, итгэл найдвар тээн дотоодын компаниа дэмжиж буй иргэдийн зүтгэл талаар болж, Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.249
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах