​ Залуучуудын холбоог Б.Бэлгүтэй удирдана

Б.Төгөлдөр
12 цаг 18 минутын өмнө

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй ажиллахаар болжээ. Тэрбээр ажлын гараагаа МЗХ-ны мэргэжилтнээр эхэлж, өнөөдрийн хүртэл холбоондоо зүтгэж буй нэгэн.

2015-2017 онд Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар ажиллахдаа 12000 гаруй залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилж, 2017-2019, 2022-2023 онуудад холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

МЗХ нь 1921 онд байгуулагдсан ууган холбоо бөгөөд Удирдах зөвлөлийн 28 гишүүн, 16 байнгын хороо, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, дэргэдэх байгууллага, тусгай салбар холбоо зэрэг олон салбар нэгжтэй залуучуудын санаачлага, оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна