​ ЦУОШГ Улаанбаатарын агаарын чанар өнгөрсөн оныхоос эрс муудсан дүнг танилцууллаа

Zuv.mn
2024/12/19

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжсэн судалгааны дүнг танилцууллаа. Танилцуулгад сүүлийн нэг жилд Улаанбаатар хотын агаарын чанар эрс муудсан гэсэн дүн танилцуулагдав.

Агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлдэг хүхэрлэг хий, азотын давхар исэл гэх зэрэг хорт бодисуудын агууламж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг тус байгууллага өгсөн юм.

Гэхдээ тус байгууллагаас энэ оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 15-ныг хүртэлх үзүүлэлтийг буюу Улаанбаатар хотод утаа, агаарын бохирдол хачирхалтайгаар эрс нэмэгдсэн үеийг сонгон авч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулан ийм үр дүн гаргажээ

Агаарын чанар хэрхэн муудав /2023.XII.9-2023.XII.15, 2024.XII.9-2024.XII.15/

Хүхэрлэг хийн агууламж стандартаас давсан хэмжээ: 52 хувь, 85 хувь

Азотын давхар исэл стандартаас давсан хэмжээ: 38 хувь 71 хувь

РМ 10 тоосонсцор стандартаас давсан хэмжээ: 26 хувь, 67 хувь

РМ тоосонцор стандартаас давсан хэмжээ: 46 хувь, 81 хувь  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.242
    2024/12/19

    Шалтгаан нь юу билээ байдаггүй Хуучин машиныхаа тоог цөөл зөвхөн зарагдахаар хүлээгдэж байгаа хагас сая машин байна Нэмээд л байх уу Импортонд анхаар доллар гадагш хэрэглээний зээлээр дамжин урсаж байна

    Хариулах