Өнгөрөгч долоо хоногт “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан өргөн барьсан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийлээд байсан юм.
"Сайд Л.Энх-Амгалангийн төсөл П.Сайнзоригт нарынхаас ч аюултай байна
баярлах эрт байжээ. УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа. Сайдын хуулийн төсөл П.Сайнзориг нарынхаас ч аюултай үр дагавар дагуулахаар байна.
Учир нь “Барилга эрчим хүч боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоодог байх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хягзаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж заасныг хэрэгжүүлэх гэсэн байна.
Тэгэхээр УИХ ын хэдэн гишүүнээр өргөн бариулсан хуулиа сенсаац үүсгэж эргүүлэн татаад мөн чанартаа хэрэгжүүлэх хуулиа Л.Энх-Амгалан сайдаар өргөн бариулж ар хударгаар нь батлуулахаар зэхэж байна. Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэвээрээ шүү. Тиймээс санаа амрах болоогүй байна… улсаараа хууртах шахлаа, хэрсүү байцгаая." гэсэн юм.
Мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж тус хуулийн төслийг дэмжих эсэх талаар хэлэлцсэн байна. Улмаар Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжихгүй байх шийдвэрийг АН-ын бүлэг гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.131
Оросууд Бттулгаар-энэ хүүхнээр дамжуулан Мнголоо өөд татая гсэн алхам бүрийг нухчан дарж бна. Ажллх хүнгүй бж’ 14 мяга төсөл гэж хий донгсоод яах билээ
Хариулах139.5.219.171
Амьдралдаа ажил хийж, ажиллах хүчинтэй ажиллаж, хийсэн юмаа харж бахархах чадваргүй байнга бусниулагч, сэжгийн хүүхэн юм даа
Хариулах71.205.4.58
Irged eee arhi uuhgui togtvor suurishiltai ajillaj surahiig soon gegeeruuleh talaar hevlel medeejjiinhwn ogt anhaardaggui ni haruusaltai
Хариулах66.181.177.61
Аюултай ноцтой хууль бна даа
Хариулах