Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирлаа

Т.Отгонсувд
2024/12/26

Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирлаа. 

Тэрээр олон улсын мөрийтэй тоглоомын Pokerrrr аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон байна.

 Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагаагаар олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна. 

Түүнийг одоогийн байдлаар яллагдагчаар татаж хорих 461-р ангид саатуулж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.207
    2024/12/26

    Olon hund buyn hiisen hundee

    Хариулах
    • 122.201.31.146
      2024/12/29

      ymr buyan hiisen ym

    • 202.9.41.26
      2024/12/26

      Tiim shu