О.Амгаланбаатар нарыг Нарансэвстэйн боомтыг сэргээх нээх асуудлаар халз мэтгэлцээнд дуудлаа

Х.Батсайхан
4 цаг 50 минутын өмнө

Говь-Алтай аймгийн нутаг, Говийн их дархан газрын А хэсэгт байрлалтай Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх эсэх асуудлаар талуудын байр суурь зөрчилтэй байгаа билээ. Тодруулбал, Баруун бүсээс УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд уг асуудлыг дэмжиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан бол байгаль орчны чиглэлээр дагнасан эрдэмтэд, ТББ-ууд эсэргүүцэж буй. 

Тэгвэл энэ асуудлаар МҮОНРТ-ээр талууд халз мэтгэлцэх боломж бүрджээ. Хавтгай, мазаалай, их говийг хамгаалах НҮТББ-аас Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх асуудлаар халз мэтгэлцээн зохион байгуулж өгөхийг МҮОНРТ-ээс хүсэж, нааштай хариу авчээ.   

Тус байгууллагаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлд “Говийн их дархан цаазат газрын асуудлаар халз мэтгэлцээн зохион байгуулах хүсэлт”-ийг 2024.12.12-ны өдөр хүргүүлэхэд “МҮОНРТ нь Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулийн дагуу уйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хувьд дээрх хүсэлтийг хангах бүрэн боломжтой.

Тухайн асуудалд тал талын байр суурь, эрх ашгийг хангах үүднээс нутгийн иргэд, байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид болон тухайн ажлыг санаачилж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хариуцах чиглэлийн яам, боомтын сэргэлтийн үндэсний хороо, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан тал талын байр суурийг илэрхийлэх бололцоогоор хангана. Бүх талын оролцоо, ирц хангагдсан тохиолдолд бид "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлгийн хуваарьт оруулан нэвтрүүлэхэд бэлэн байна" гэсэн хариу өгчээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.253
    1 минутын өмнө

    Наад эргүү халтар Бигэрийн цус нь ойртсон Амгаланбаатар чинь мэтгэлцэх ухаан дутна.Хогийн мөрийтөй тоглоомчин олон авгайн өвөр дамжсан ухна үхэж далд ороосой.

    Хариулах