АНУ Беларусийг орхиж гарахыг иргэдэдээ уриаллаа

Zuv.mn
4 цаг 33 минутын өмнө

АНУ-ын Төрийн Департмент Беларусьт түр болон байнга оршин суугаа иргэдэдээ хандаж, тус улсыг яаралтай орхин гарах, оц шаардлагагүй бол тус улс руу зорчихгүй байхыг уриаллаа.

Төрийн Департмент уг шийдвэрээ “Беларусийн эрх баригчдын зүгээс иргэдийнхээ эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж, иргэд нь эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэл өссөн учир” гэж тайлбарлаж, аюултай байдлын түвшинг хамгийн дээд буюу дөрөвдүгээр зэрэглэл хүртэл өсгөжээ. Түүнчлэн, Беларусь улс ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дэмжсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлснийг дурдьдаад, нөхцөл байдал эвгүйдсэн тохиолдолд Дипломат албаараа дамжуулан туслалцаа үзүүлэх боломж хомс байж мэдэхийг анхааруулсан байна.   

АНУ Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн даруйд Минскээс ЭСЯ-аа буцаан татаж, иргэдэдээ тус улсыг орхиж явахыг уриалан, дипломат үйлчилгээг өөр улсын ЭСЯ-аар дамжуулж авахаар болгосон юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна