Боловсролын сайд П.Наранбаяр Монголын ахмад багш нарын холбооны гишүүдийг хүлээн авч уулзан, тус холбооноос ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, “Багш-Эрдэнэ” сэтгүүлийн шинэ дугаар, сургалтын хөтөлбөр болон сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав.
Монголын ахмад багш нарын холбооноос 2025 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсролын багц хууль, Багш нарын VIII их хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, багшийн ёс зүй болон суралцагчийн ёс суртахууныг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах, багшийн эрүүл мэндийг дэмжих зэрэг чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Боловсролын яамнаас 2025 оныг “Багшийн ёс зүйн жил” хэмээн зарлах болсны хүрээнд сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах, “Багш-Эрдэнэ” сэтгүүлийг ахмад багш нарын арга зүй, туршлагын тухай агуулгаар баяжуулах зэрэг саналыг Боловсролын сайд П.Наранбаяр хэлж, холбоог дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.37
yu hiij giiguuldeg heseg uvuu emee nar ve? ednii gaviya gej haragdahgui l ym bn shuu!
Хариулах