ТАНИЛЦ: “Чайна энержи” группт худалдах нүүрсний үнийг тогтоох аргачлал

Zuv.mn
13 цаг 23 минутын өмнө

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Одоо гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чайна энержи” группд Тавантолгойн нүүрсийг худалдахдаа үнийг ямар зарчмаар тогтоох вэ” гэж асуусан.  

Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан түүний асуултад “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар БНХАУ-ын “Чалько”, “Норинко” зэрэг компаниудад нүүрсээ борлуулдаг. Энэ үнийг яаж тогтоодог вэ гэхээр, “Суурь үнэ дээр нэх нь БНХАУ-ын хилийн таван боомт дээрх нүүрсний борлуулалтын үнийг тодорхой процентуудаар, 30 хувь, 20 хувь, 10 хувь гэх мэтээр оруулаад дунджилж гаргадаг үнэ юм. Энэ үнэ нь тогтмол үнэ биш, гурван сар тутамд хөдөлдөг үнэ гэдгийг хэлье” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.43
    12 цагийн өмнө

    Яг наад аргачлалаараа төсөвтөө тодотгол хийгээд үзээрэй …?!

    Хариулах