“Эрдэнэс Тавантолгой” түүхэндээ хамгийн өндөр ногдол ашиг тараана

Zuv.mn
7 цаг 21 минутын өмнө

-1072 хувьцааны ногдол ашиг 355,000 төгрөгийг гурав хувааж олгоно-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ оны ашгаас 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг энэ жил 4.3 их наяд төгрөгт хүрснээр 1072 хувьцаа эзэмшигч иргэн тус бүрт 355,000 төгрөгийн ногдол ашиг тараах нөхцөл бүрджээ. Өмнө нь тус компани ийм өндөр ногдол ашиг тарааж байсан түүхгүй бөгөөд үйл ажиллагааг нь жилээс жилд сайжруулсаар /2023 онд 256,000 төгрөг байсан/энэ түвшинд ирснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ онцолсон юм.   

Ногдол ашиг өндөр гарсан учир нэгмөсөн олговол эдийн засагт инфляци үүсгэх нөхцөл байдал мөн бий болсон. Тиймээс Засгийн газраас дээрх дүнг гурав хуваан олгох шийдэлд хүрчээ.

Тодруулбал, ирэх оны эхээр 135,000 орчим төгрөгт хуваагдан ээлж, дараатайгаа иргэдийн дансанд шилжүүлэх юм байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.95
    2 цагийн өмнө

    Иш чааваас даа

    Хариулах
  • 103.57.93.84
    4 цагийн өмнө

    сайхан байна залуу сайд сайн ажиллаж байгаа шүү

    Хариулах
    • 202.126.89.197
      12 минутын өмнө

      Алийшүү тэнэг сда минь