Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн тухайгаа мэдээллээ.
Тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна.
Тодруулбал тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон Улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ.a
Төсөл ирэх онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна. Ташрамд дуулгахад Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.186
барилгыг барьдаг болохоос байгуулдаггүй юм ,яам ,албан газрыг байгуулдаг болохоос барьдаггүй юм,биет болон хийсвэр зүйлүүд өөр өөрөөр хэлэгддэг,иймд цахилгаан станц байгуулахгүй барьдаг юм шүү
Хариулах