УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх эсэх” асуудлыг хэлэлцэх гэж байна.
УИХ өмнө нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төсөлд Монгол улс эзэмших хувиар АМНАТ-өөр орлуулж болох сонголтыг бий болгосон. Ингэхдээ орд тус бүр дээр сонголтоо хийж байхаар болсон. Энэ дагуу Францын “Орано” групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын хувь эзэмшлийг АМНАТ-өөр орлуулах асуудал ийнхүү УИХ-д орж ирж байна.
Хэрэгжих хугацаа болон бусад мэдээлэл
Төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гарсан байна.
“Орано” группын эзэмшлийн “Арева Монгол” ХХК-ийн охин компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж, 2007 онд Дулаан-Уул орд (7.6 мян.тонн), 2010 онд Зөөвч-Овоо (93.2 мян.тонн) ордыг тогтоосон.
Протоколд туссан тохироонууд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Франц улсад хийсэн айлчлалын үеэр гэрээний протоколд гарын үсэг зурсан.
Тус протоколд Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөн. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн мөнгөн дүнг Монгол Улсад үүсгэн байгуулсан банк эсхүл Монголд бүртгэлтэй гадаадын банкны салбарын дансанд шилжиж орсон байх бөгөөд Монгол Улсад гүйцэтгэсэн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулсан банкаар хийхээр тохиролцсон байна.
1.2 Төрийн эзэмшлийн хувьцаа
1.3 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон зарим зардал
1.4 Бүс нутгийн хөгжил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна