Европын холбоо Украинд УАЦЭ-ийн нэрээр цэрэг илгээхгүй

Zuv.mn
6 цаг 42 минутын өмнө

Европын холбооны гишүүн орнууд байлдааны ажиллагаа зогссоны дараа Украинд энхийг сахиулагчдыг илгээх асуудлыг хэлэлцэж байгаа  билээ. Гэхдээ энхийг сахиулагчдыг Умард Алтлантын цэргийн эвслийн туг дор нэгтгэхийг эсэргүүцэж байгаа аж.

“The Washington Post” энэ талаар мэдээллээ.

Энхийг сахиулагчдыг эвслийн нэр дээр илгээхийн тулд бүх гишүүдийн зөвшөөрөл шаардлагатай. Энэ давааг давлаа гэхэд ОХУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хоёр үндэслэлийг тус мэдээлэлд дурдсан байв.

Эдүгээ Европын холбооны улсууд Украиныг УАЦЭ-д элсүүлэх /Байлдааны ажиллагаа зогсож, газар нутгийн маргаангүй болсон тохиолдолд боломжтой/, энхийг сахиулагч илгээх зэрэг хувилбарт анхаарал хандуулж байгаагаас үзвэл байлдааны ажиллагааг ойрын хугацаанд дуусна гэсэн таамаглал хэрэгжих магадлалтай байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна