Хэн нэгнийг шүүмжлэхээ хэвлэлийнхэн гал тогоондоо “чимхэх” гэж нэрлэдэг юм. Мэдээж, олон нийт, улс орны тусын тулд хийдэг ч “Чимхэлт” олон байна гэдэг цаанаа нийгэмд болж бүтэхгүй асуудал их байгааг илчилдэг, төр, иргэний итгэлцлийг эвдэж, нийгмийн сэтгэл зүйг унагадаг тул манайхан “чимхэхэд” ер нь л дургүй.
Гэвч хэрээс хэтрээд, улаан шугам давсан, эс бөгөөс давах эрсдэлтэй болж, энэ нь улс орон, олон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байвал хөндөхөөс аргагүй болдог.
УИХ-ын гишүүн асан П.Анужин Осакад суух Консулаар томилогдох гэж байгаа талаарх мэдээлэл дипломат албаны томилгоог шүүмжлэх шалтгаан боллоо. Үүний өмнө УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Болгарт суух Элчин сайдаар томилох гэж байна гэх мэдээлэл гарсан. Гэхдээ “2020-2024 оны Парламентад сууж байсан гишүүд, өнгөрсөн сонгуульд улс төрийн намуудад зүтгэсэн цүнх баригч, гал хөлүүд Дипломат албанд томилогдохыг хүсэж, ГХЯ өргөдөл хүсэлтэд дарагдсан” гэх эх сурвалжийн мэдээ үзэг цаас нийлүүлэх гол шалтгаан болсныг хэлье.
Аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж байж л тогтдог. Тэр утгаараа бүрэн эрхт, тусгаар тогтносон бүх улсын хувьд гадаад харилцаа улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал салбар байдаг.
Үүний нэг баталгаа нь Ерөнхий сайд ямар нэг шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоход Гадаад харилцааны сайд орлодог нийтлэг жишиг юм.
Гадаад харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг байх үедээ манайх ч тийм байсан. Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлсэн эрхмүүдийн дунд Ням-Осорын Туяа хэмээх нэр бичигдсэн нь үүний гэрч мөн. Тэр бол Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Гадаад харилцааны сайд байсан хүн.
Харамсалтай нь түүнээс хойш гадаад харилцаанд ач холбогдол өгөх нь багассаар сүүлдээ байсан, байгаагүй ялгаагүй газар болж хувирах тийшээ хандчихлаа.
Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн боловсон хүчин л авч явдаг бичигдээгүй хуультай. Харин улс орондоо онцын ач холбогдолгүй, байсан байгаагүй ялгаагүй, боловсон хүчин нь ажил хийдэггүй, хийх ч шаардлагагүй газарт бол хэнийг ч томилсон ялгаагүй. Тэгвэл Монгол Улсын Гадаад харилцааны салбар яг ийм болчихлоо. Эхлээд Гадаад харилцааны сайд Ерөнхий сайдыг орлодгийг болиулсан (Н.Алтанхуягийн танхим 2014 оны аравдугаар сарын 5-нд огцроход Шадар сайд Д.Тэрбишдагва орлосон). Энэ бол гадаад харилцааны салбарын байр суурь өмнөхөөс дордсоны шинж мөн. Салбарын боловсон хүчний бодлогод нөлөөлж, чадахгүйжүүлэх үйл явц эхлээд үргэлжилж байсан нь үүнд хамгийн ихээр нөлөөлсөн.
“Хар тамхины мафи”, “Цөллөг” гэх нэршлийг хараад уншигч танд олигтой юм бодогдохгүй байгаа нь лавтай. Энэ бол Монголын гадаад харилцааны салбарт хүмүүсийн өгсөн нэр. Заримыг нь дотор нь ажиллаж байгаа дипломат гэх нөхөд өөрсдөө өгсөн. Зөвхөн дээрх хоёр биш. “Томчуудын хүүхдүүдийг зугаацуулдаг газар”, “Тэтгэвэртээ гарсан улстөрчдийг асрах газар” гээд өөр нэршил ч бий. Аль аль нь л олиггүй сонсогдоно. Гэхдээ гашуун ч гэсэн энэ үнэн юм.
Дээрх нэршил яагаад бий болсныг тайлбарлаж, тодорхой кэйс, томилгоонуудыг тоочвол хэтэрхий их цаг орох учраас болиод, одоо энэ байдлыг таслан зогсооё гэдэг агуулгаар бичвэл арай л өгөөжтэй байх.
Шууд хэлэхэд, гадаад харилцааны салбар хэн нэгний амрах газар, намд зүтгэсний шагнал биш учраас энэ байдлыг П.Анужинг томилогдохоос өмнө таслан зогсооё. Дипломат алба төрийн алба болохоос намын алба биш. Тэгэхээр намд эрхэлсэн П.Ануужин тэргүүтнүүдийг эрхлүүлдэг газар биш байж таарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Olon Ulsiin hariltsaanii surguuli tugssen 4 garaad hel ezemshsen hun Ug ni konsuld bish elchin saidaar tomilogdson ch bolohgui yumgui deeHooson muulj suuhaar half metgeltswwnd duudaach dee
Хариулах66.181.161.250
АНУ жин харин ч олон улсын харилцаа төгссөн мэргэжлийн хүн бх шүү
Хариулах139.5.216.168
инээдтэйн, троллууд нь. шашны сургууль японд төгссөнийг нь илчлээд өгөхүү?
103.168.34.37
bugs bazdag tuunii haldvar yvj bn geh uu ?
Хариулах66.181.160.124
Сарангэрэл эмгэн Анужин авгай хоёроо болиорой Ман нам ич!
Хариулах43.242.243.159
Anujing xarin mash undur bolobsroltoi shuudee Yagaad iim myyhai uym we
Хариулах66.181.188.36
Хэл усгүй хэсэг бүлэг хүмүүсийг элчингийхэн гэнээ гэж юутай үнэн бэ
Хариулах202.9.46.147
Хийх юмгүй юм чинь хэн ч байсан яахав
Хариулах66.181.188.237
Биеэ үнэлэгч биеийн хүчнээ үнэлэгч яг аль нь вэ энэ блавгай
Хариулах66.181.177.74
Нөгөө ямар билээ гатан эжийгээ бас зогсоогоорой доо. Мэдлэг мэдээлэл юу ч байхгүй усан толгой цэлдэн авгайгаар бас юу хийхэв.
Хариулах66.181.176.200
Яг тийм