“Жагсаалт эрэмбэлэх эрхийг сонгогчдод өгөх амлалт” буюу АН-ын үлгэр жишээ санаачилга

2023/05/04

Zuv.mn сайт ирэх жил болох Парламентын ээлжит сонгуулийг Пропорциональ тогтолцооны нээлттэй хувилбараар явуулах санаачилга гаргаж, энэ асуудлаа “Сонгуулийн тухай хууль: Пропорциональ хувилбарыг сонгогчдод илүү ашигтай болгох хувилбар” / энэ линкээр орж уншина уу: https://zuv.mn/x5l / нийтлэл бэлтгэн уншигчдадаа хүргэсэн билээ. 

Уг нийтлэлдээ 2012 оны сонгуульд ашигласан Пропорциональ тогтолцооны ХААЛТТАЙ хувилбар, тухайн үед гарч байсан алдаа дутагдлыг одоо засаж, 2024 оны сонгуулийг мөн тогтолцооны НЭЭЛТТЭЙ хувилбараар явуулах нь зүйтэй болох талаар хөндсөн юм. Энэ нь “Намын жагсаалт” гэх, улс төрийн намууд өөрсдөө дур мэдэн эрэмбэлсэн жагсаалт үгүй болж, намууд сонгогчдод нээлттэй жагсаалт санал болгон саналын тогоор эрэмбэлэх тэр хувилбар бөгөөд жагсаалтад багтсан улс төрчдийг сонгогчид өөрсдөө эрэмбэлнэ гэсэн үг юм.

Тэгвэл улс төрийн намуудаас Ардчилсан нам, дарга Лу.Гантөмөр анхлан жагсаалтаа “НЭЭЛТТЭЙ болгоно” гэж амлалаа. Нэр хүндгүй, хар мөртэй улс төрчид жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд намынхаа дарга руу мөнгө барьж гүйдэг байдлаас татгалзана гэдгээ тэрбээр өчигдөр илэрхийлэв. 

Шалтгаанаа тэрбээр:

-Мөнгөний сонгуулиас холдмоор байна

-Хулгай луйвраас холдмоор байна

-Хэрэгт орж байгаа улсуудыг нам дэмжиж гаргадгийг болиулмаар байна хэмээн маш тодорхой илэрхийлсэн. Даргын байр суурь удахгүй намынх болж албажих биз. 

Түүний эхлүүлсэн энэ жишгийг бусад улс төрийн намууд, тэр дундаа эрх баригч МАН дагаж, хэнийг парламентад суулгахаа ард түмэн 100 хувь мэдэж шийддэг Пропорциональ тогтолцооны НЭЭЛТТЭЙ хувилбарт шилжин хувилбарыг сонгоно гэж найдаж байна.

Лу.Гантөмөр мөн Парламентынхаа асуудал шийдэх чадамжийг өндөр болгохын тулд мажоритар мандат нь пропорциональ мандатаасаа арай олон байя, 152 суудал арай ч ихэднэ, буурах ёстой, энэ чигээрээ орж ирвэл Ардчилсан нам санал өгөхгүй гэсэн юм.     

 

      



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.226
    2023/05/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 122.201.25.241
    2023/05/04

    уг нь бол зөв санаа шүү гэхдээ итгэхэд бэрх л бн. эрх мэдлээ алдсан бгаа нөхөд эрх мэдлээ олж авахын тулд юу чгэж ярьж болно доо.

    Хариулах
  • 202.72.240.53
    2023/05/04

    Маш зөв жагсаалтаар орж ирэх нөхөдүүдийг ил тод зарлах

    Хариулах
  • 103.26.193.222
    2023/05/04

    Зөв санаачилга дэмжиж байна тууштай байж хэлсэндээ л хүрээрэйдээ

    Хариулах
  • 66.181.178.75
    2023/05/04

    МАН чадах болов уу. Бүгд зөвшөөрөөд нээлттэй болговол сайн сан. Ардчилсан нам зөв санаачилга гаргажээ. Лу.Гантөмөр том эрх ашгаас татгазсан байна. Зоримог алхам мөн байна.

    Хариулах