Хаврын чуулган өнөөдрөөс халуухан болох төлөвтэй. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ҮАБЗ танаж, сонгуулийн пропорциональ тогтолцоог оруулж ирнэ, пропорциональ, мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тоо 76:76 буюу тэнцүү байна, парламентын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлнэ гэсэн гуравхан асуудал болгосон ч ингэж дүгнэх үндэслэл бий.
Ямар асуудалд санал нэгдэх вэ
Сонгуулийн пропорциональ хэлбэрийг оруулж ирэх. Энэ асуудалд Парламентад суудалтай болон Парламентад суудалгүй намууд ч санал нэгдсэн. Мажоритар тогтолцооны үед иргэдийн санал хаягдах магадлал хамгийн их байдаг.
Ардчилсан нам 2000 оны сонгуульд иргэдийн 40 орчим хувийн дэмжлэгийг авсан хэрнээ ганцхан суудалтай үлдэж байсан гашуун туршлагатай. МАН эсрэгээрээ 50 гаруй хувийн саналаар үнэмлэхүй олонхийн суудал авч байсан туршлагатай, үргэлж мажоритар тогтолцоог дэмждэг байсан ч энэ удаад пропорциональ тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулъя гэсэн нь дэвшил мөн.
Ямар асуудал нь маргаан дагуулах вэ
Сөрөг хүчин гишүүдийн тоо болон мажоритар, пропорциональ тогтолцоогоор сонгогдох гишүүдийн харьцаа гэсэн хоёр гол асуудалд эрх баригчдаас зарчмын зөрүүтэй байр суурь баримталж байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.
Тэд “Парламентын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ч 152 биш, багасгах ёстой”, “Мажоритар, пропорциональ тогтолцоогоор сонгогдох гишүүдийн харьцаа 50:50 биш, 60:40 байя” гэсэн зарчмын байр суурь илэрхийлж буй. Үндэслэлээ ч хангалттай сайн гаргаж тавьж байгаа. Тодруулбал, гишүүдийн тоог эдийн засгийн асуудалтай, мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тоог илүү байлгахыг Парламентын үйл ажиллагааны чадамжтай холбож байгаа. Тиймээс ч иргэдийн дэмжлэг хүлээж, улмаар хуулийн төсөл өргөн баригдсан хувилбараасаа өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байгаа юм.
Үндсэн хууль хэлэлцэхэд хажуугаар нь өөр хэлэлцдэггүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай үзэл бодлоо уралдуулах үе өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.22
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах103.212.118.130
МАН ДАРХЛАГДАХ ГЭЖ ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ , НАМЫН ДАРГА НЭРТЭН ШУНАЛЫН БИРДҮҮДИЙГ ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ТУСГААР УЛСЫН БАТАЛГАА. ГЭТЭЛ МАНАЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨГЛӨӨ БОСООД Л ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛДӨГ ЖИШИГ ТОГТЛОО. ТУХАЙЛБАЛ СОНГУУЛИЙН ХУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОХООР ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ШАЛТГААН БОЛДОГ, Н.ЭНХБАЯР ДЭЭД ХУУЛЬ ГЭЖ ГАНЦААРАА БОЛОВСРУУЛААД СОНГУУЛЬД СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙХАД ЯЛ АСУУДАГГҮЙ, МАН-ТАЙ ХАМТАРЧ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛЖ ГАДААДИЙН ЭЛЧИНГҮҮДЭД ТАРАА БАЙХАД БИД ТАРААЛГАСАН ГЭХ ШИГ ЗАСГИЙН ГАЗАР ЯЛ АСУУДАГГҮЙ, ДАВХАР ДЭЭД ӨМСМӨӨР БАЙВАЛ ҮХЦ-ГОНДООМЫГ АШИГЛААД ӨМСЧИХДӨГ, ИЙМ УЛС ОРОН ЮУН АРДЧИЛСАН, ТУСГААР УЛС Ч БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИА НҮХЭН ЖОРЛОНД ХИЙЖ БУЛСАН Н.ЭНХБАЯР ТЭРГҮҮТНҮҮД ТӨРИЙН ЭРХИЙГ ДАРАНГУЙЛАЛААР БУЛААЖ БАЙХАД ДУУГАРАХ ХУУЛЬЧ, УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХГҮЙ БАЙГАА НЬ УЛС ОРОН ДАЯАРАА НҮХЭН ЖОРЛОНД БУЛАГДСАНЫ ШИНЖ. ЯДАРСАН ИРГЭН ДУУГАРВАЛ ШОРОНД ХИЙНЭ, ЗАДАРСАН Н.ЭНХБАЯР ТАНСАГЛАН ТИЙЧЭЛЖ БАЙХАД САХИУСААР ЗАЛНА.
Хариулах