Хаврын чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчийг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулж байгаа юм. Энэ үеэр ХҮН намын төлөөлөл Т.Доржханд “2012 оны дропорциональ мажоритар холимог тогтолцоогоор явуулсан сонгуулийн үед намын жагсаалтад мөнгөтэй, үл бүтэх нөхдүүд орж ирсэн гэж их ярьдаг. Яг хэн орж ирэх вэ гэж асуухар хариулж чаддаггүй юм. Та хуулийн төсөл санаачилсан Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргын хувьд ирэх сонгуулиар намын жагсаалтдаа мөнгөтэй, намдаа нэр нөлөөтэй хүмүүсийг оруулахгүй гэж амалж чадах уу” гэж асуусан.
Л.Оюун-Эрдэнэ уг асуултад “Шууд асуусан юм чинь шууд хариулъя. АН зөвшөөрвөл ХҮН намтай гурвуулаа энэ асуудлаар санамж бичиг зурахад бэлэн байна” гэж хариулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.227.26
152 ийг дэтжихгүй байна,
Хариулах202.131.227.26
дэмжихгүй байна
Хариулах202.21.108.37
Донгосож байх юм. Энэ Оюун-Эрдэнэ УИХ-н гишүүдийг 152 болгох даалгавараа биелүүлээд л дараа нь алга болно. Хэдхэн жилийн дараа 152 -т багтах гэж ахиад л бөөн хуйвалдаан эхэлнэ. Дэмий л юм хийх юм даа.
Хариулах103.26.193.82
Жүжигчид.
Хариулах213.87.133.22
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах