Л.Оюун-Эрдэнэ: Эмч, багш, инженерийг жагсаалтдаа оруулаагүй нам дэмжлэг авч чадахгүй болно

2023/05/05

Хаврын чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчийг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулж байгаа юм.

Энэ үеэр Нийслэлээс сонгогдсон гишүүдийн төлөөлөл н.Бат-Амгалан гишүүн хүн амын 50 хувь нь оршин сууж байгаа нийслэлийг УИХ-д 24-хөн гишүүн төлөөлж байгаа нь учир дутагдалтай гээд, мандатын тоог хүн амын тоотой уялдуулах асуудлыг хөндсөн.

Ерөнхий сайд энэ асуултад “Газар нутгийн хуваариараа явахаас өөр арга байхгүй. Гэхдээ реформ хийгдсэнээр асуудлыг илүү өргөн хүрээнд хардаг болно. Төрийн ордонтой танилцаж байгаа иргэд дээр жишээлж ярья л даа. Төрийн ордонтой Налайхын уурхайчдын төлөөлөл, хилийн цэргийн дугаар ангийн төлөөлөл гэх мэтчилэн тус, тусдаа орж ирдэг. Хөөцөлдлөгө сайтай гишүүд нь ордон үзүүлээд байдаг, тааруу нь оруулж ирж чадахгүй байна. тэгвэл пропорциональ тогтолцоо хэрэгжээд эхэлбэл тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нь Парламентад сууж, “Бидний асуудлыг ингэж хэлэлцэж байна” гэж бусдыгаа урина гэсэн үг. Тэр инженерүүд, тэр эрдэмтэд жагсаалтаар УИХ-д орж ирнэ. Нийгмийн тэр сегментүүдийн төлөөллийг жагсаалтдаа бичихгүй бол тэр нам сонгогчдын дэмжлэгийг хүлээж авч чадахгүй” гэж хариулав. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.37
    2023/05/07

    Донгосоод л явах юм.

    Хариулах
  • 213.87.133.22
    2023/05/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах