Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Бишээгийн ЭРДЭНЭСҮХ сонгогдлоо. НИТХ-д АН найман суудалтай, цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өмнө нь тус бүлгийг БЗД-ийн дарга асан Д.Пүрэвдаваа тэргүүлж байсан юм.
Харин өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд шинэ даргын хүлээлт үүсгээд байсан юм.
Тэгвэл АН-ын бүлгийнхэн хуралдаж даргаараа Б.Эрдэнэсүхийг ийн сонгож байгаа аж. Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын 15 дугаар тойрог буюу СБД-ийн 11-20 дугаар хорооны иргэдийг төлөөлж буй.
Эвлэрч, эв нэгдлээ хангасан АН-ынхан сонгуулийн чимээ дөхсөн, эгзэгтэй цаг үед хүчтэй сөрөг хүчин байхын тулд чадвартай боловсон хүчнүүдээ ийн томилж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.197
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах