Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүний тоог 152 болгож нэмэгдүүлж, холимог тогтолцоогоор сонгуулийн санал хураалтыг явуулахаар тусгасан.
УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд, УИХ-ын даргын захирамжийн дагуу гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан юм.
УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдын хувьд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумдын иргэд, сонгогчидтойгоо уулзсан байна.
Түүнээс уулзалтынх нь үр дүнгийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд “Өвөрхангай аймгийнхаа 10 суманд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувьд иргэд олон талын байр суурь илэрхийлж байна.
Орон нутагт тулгамдаж буй зарим асуудлаар иргэд саналууд хэллээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, “Цалинтай ээж” хөтөлбөрийн санхүүжилтийг өсгөж, ээжүүдэд олгодог мөнгийг нэмэх, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах шаардлагатай байгааг иргэд онцоллоо.
Мөн мал, махыг гадаад зах зээлд экспортолж, малчдын амьжиргааг дэмжих хэрэгтэй байгааг хэлж байна.
Түүнчлэн цахим орчныг хүүхэд багачуудад хязгаартай болгох тал дээр төрөөс анхаарал хандуулахгүй бол элдэв төрлийн бараан мэдээллийг авдгаас үүдэж хүүхдийн хүмүүжил, боловсролд сөрөг нөлөө үзүүлэх болсон гэж иргэд үзэж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.158
Энэ балайгийн уулзалтанд хүмүүс ирж л байдаг, мөн ч хачин юм болох юм аа.
Хариулах213.87.149.196
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах