Айлчлалаар дүүрэн хавар буюу “Гуравдагч” хөршийн нөхөрсөг "тулгалтууд"

2023/05/22

-Европын холбооны улсуудын төрийн тэргүүнүүд ээлж дараалан Монголд айлчилсан нь ямар учиртай вэ-

Польш, Францын төрийн тэргүүнүүд ойрмогхон дарааллаад Монгол Улсад айлчиллаа. Нэг нь ОХУ-Украины мөргөлдөөн өргөжсөн тохиолдолд хамгийн түрүүнд дайны хөлд нэрвэгдэх, нөгөө нь Европын холбооны тэргүүлэгчийн үүргийг Германаас шилжүүлж авсан, өдгөө холбооны хувь заяаг гартаа атгаж буй их гүрэн. Анжей Дуда ОХУ-Украины асуудлаар байр сууриа илэрхийлэх боломж хомс гэдгийг ойлгож байгаа ч бодолцож үзнэ үү гэдэг хүсэлтээ ил хэлсэн бол Эммануэль Макрон манай сонирхож байгаа гол салбарууд болох цөмийн эрчим хүч тэргүүтэй өндөр технологийн салбарт хамтарч ажиллахад нээлттэй гээд “Бичих түүх өмнө маань байна” гэчихээд явлаа. Энэ бүхнээс харахад манай улсын ач холбогдол хоёр хөршөөс гадна гуравдагч хөршид онцгой өсжээ. Гадаад харилцааны нээлттэй бодлогоо үргэлжлүүлэхийг эрмэлзэж буй манай улсын хувьд энэ бол маш том боломж юм.

Хөршүүдийн ашиг сонирхлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж

Геополитикийн талаасаа ОХУ, БНХАУ-ын харилцаа хөндий байсан тохиолдолд Монголд ашигтай, ойртож дотносвол таатай биш байдаг талтай гэдгийг ахмадууд хэлдэг. Тэгвэл өдгөө ОХУ, БНХАУ түүхэндээ байгаагүй ойр, цаашид ч нэг хэсэгтээ салахааргүй байгаа тул манайхны нэг боломж нь яах аргагүй гуравдагчууд болж хувирч байна. Төрийн өндөрлөгүүд удахгүй Япон явна, Энэтхэг явна. Бүгдэнтэй нь хамтарч ажиллана, энэ нь Бээжин, Москва манайд сайн хандах, эхлүүлсэн төслүүдийг шүүрч авах түлхүүр болох учиртай. Польштой хүнс яриад БНХАУ-ай ажиллах,  Францтай цөмийн цахилгаан станц яриад ОХУ-аар хийлгэчих магадлал өндөр гэсэн үг юм.

Украин шиг үүрээ бусдаар шатаалгалгүй, өөрсдөө шатаачихгүй бол гурван хөршдөө гурвууланд нь үнэлэгдэж байр сууриа үлэмж өсгөх боломж байна. Ухаангүй, урагшгүй хандвал хоёр хөршийнхөө хавханд орж хөдлөх аргагүй болох ч магадлал бий.   

Тиймээс гуравдагч хөршийн уламжлалт бодлогоо үргэлжлүүлэх, хоёр хөршийнхөө ч тэнвэрийг олох амаргүй цаг үе биднийг тосож байгааг монголчууд бүгд ойлгох учиртай. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.15
    23 цагийн өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах