Нүүрсний хулгайн хэрэгт 124 хүнийг яллагдагчаар татсаны 55 нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглажээ

2023/05/22

Өнөөдөр АТГ-аас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нүүрсний хулгайн хэргийн явцын талаар АТГ-ын ахлах комиссар Б.Батбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний биеийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн. Одоогоор 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Одоо хэрэг бүтгэлийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан." гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.196
    23 цагийн өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.71.241
    2023/05/22

    Өнгөрсөн жилүүдийн 1072 хувьцааны ноогдол ашгуудыг эдгээр ялтангуудаас гаргуулж хувьцаа эзэмшигч иргэдэд мөнгийг нөхөн олгомоор байна.

    Хариулах