Энэ жил нийт нутгаар хөрсний чиг бага, газар тариалангийн зарим бүс нутагт хөрсний чийгшил хангалтгүйгээс гадна бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй байгаа аж.
Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар хэвийн байна.
2023 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц уринш болон буудайн талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайнууд, Төвийн Баянчандмань, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Ерөө, Хөвсгөлийн Тариалан, Увсын Баруунтуруунд хангалттай, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Жаргалантад дунд зэрэг, Дорнодын Халхголд хангалтгүй байна.
Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандалд хангалттай, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Чойбалсан, Хэнтийн Өндөрхаанд дунд зэрэг, Сүхбаатарын Баруун-Урт, Дорнодын Баян-Уулд хангалтгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.110
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах