Д.Амарбаясгалан: Цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг эцэслэн баталлаа

Х.Есү
2023/05/31

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Энэ удаад тэтгэвэр цалин, нийгмийн халамжийг тодорхой хувийг  нэмэгдүүлэх чиглэл бодлогоо хэрэгжүүлэхээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн. 

Монгол улсын хэмжээнд байгаа нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн алба хаагч байх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан төрийн алба хаагчийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ хууль бүх бүх шатанд амьдралд нийцдэг болох энэ шийдвэр мөн засгийн газрын хуралдаанаар орсон. 

Шүүр ажиллагааны хүрээнд төр засгийн хэмжээнд анхан болон дунд шатанд зөрчигдөөд байгаа амьдрал нийцэхгүй байгаа зохицуулалтуудыг хийнэ. Нөгөө талаараа төрийн алба хаагчдын дээд хязгаарыг тогтоох шийдэл байна.

Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах энэ зохицуулалт орж байгаа. Жишээ нь төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай байлаа гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг дахин хөнгөлөлттэйгөөр буюу 2 жилийн шаардлага тавьдаг болох зохицуулалтыг хийнэ. 

Эдийн засаг 7,9 хувийн өсөлттэй гарсан нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт болсон. 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.200
    2023/06/01

    Сонгууль дөхөөд жүжиг тоглхоо боль хулгайч луйварчдаа хариуцлага тооцоод шоронд нь хий

    Хариулах
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах