Х.Булгантуяа: Төсвийн тодотголын 1,8 их наядын тал нь төрийн алба хаагчдын цалин хөлсний нэмэгдэл зарцуулагдана

Х.Есү
2023/05/31

Х.Булгантуяа: "Энэ удаагийн төсвийн тодотголын 1,8 их наядын тал нь төрийн алба хаагчдын цалин хөлсний нэмэгдэл байгаа. 

Нийтдээ 225 мянган төрийн алба хаагчдын 217,7 мянган төрийн алба хаагчдын цалин нэмэгдэнэ. 

Боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спортын салбарын алба хаагчдын доод цалинг 1 сая төгрөг болгоно. 

Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын суурь цалинг 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Яам агентлагийн төрийн захиргааны алба хаагчдын цалинг 1 сая төгрөг болгоно. Төрийн тусгай алба хаагчдын цалинг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.  Үүн дээр цолны нэмэгдэл гээд бусад нэмэгдлүүд нэмэгдэж орно. 

Баг хороодын засаг дарга нарын цалин мөн нэмэгдэнэ. Ингэснээр нийтдээ 986,6 тэрбум төгрөг энэ удаагийн төсвийн тодотголын тал нь зөвхөн төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулагдана" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.79.156.122
    2023/05/31

    Ёо эд нар сонгууль дөхсөн чин дүр эсгээд ман хулгайч луйварчдадаа хариуцлага тооц

    Хариулах