Туул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ

Өчигдөр 10 цаг 37 минут

Туул голоос 17 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ.  Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд цогцос байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 26-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн 17 настай эрэгтэй Ч-ийн цогцсыг “Туул” голын уснаас 17:40 цагт гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн. Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан 20 настай эрэгтэй Э нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна