"Цар тахлын үеийн төсөв"-өөр хяналтын сонсгол хийнэ

Х.Батсайхан
2023/06/30

УИХ иргэдийн дунд ихээхэн хардлага, эргэлзээтэй байдаг Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар Хяналтын сонсгол хийхээр болжээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүн Б.Энхбаяр энэ талаар мэдээллээ. 

"Хяналтын сонсгол хийх санаачилгыг Ардчилсан намын бүлгээс гаргаж, МАН-ын бүлэг дэмжсэн" гэж тэрбээр хэлсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.