Жолооны шалгалт 192 удаа өгсөн ч тэнцээгүй эрийн түүх

2021/03/15

Хорьдугаар зуунд машин жолоодох нь мэргэжил байлаа. Харин орчин үед энэ нь хүний амьдралын энгийн нэгэн өдөр тутмын үйлдэл болсон. 

Машин жолоодож чадахгүй хүн, машингүй хүн бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй энэ үед жолооч болохыг 17 жилийн турш хүсэж мөрөөдөж, 192 удаа жолооны дүрмийн шалгалтад унасан нэгэн эрийн тухай өгүүлье. 

Польш улсын хуульд зааснаар шалгуулагчид жолооны практик шалгалт өгөхөөс өмнө дүрмийн шалгалтад тэнцсэн байх ёстой байдаг байна. Жолооны үнэмлэх авахаар горилогчид хэдэн ч удаа дүрмийн шалгалт өгөх эрхтэй бөгөөд нийт шалгуулагчдын 50-60% дүрмийн шалгалтдаа тэнцдэг гэсэн үзүүлэлт байдаг. 

As half of learner drivers now fail the tough theory exam, how would you  fare? | Daily Mail Online

Польшийн Пётрков Трибуналски хотын оршин суугч өдгөө 50 настай эр 17 жилийн турш 1563 ам.долларыг жолооны дүрмийн шалгалтын хураамжид зарцуулжээ. Тэрбээр Польш улсын жолооны дүрмийн шалгалтад хамгийн их унасан хүнээр тодорсон байна. 

Дэлхий дахинаа жолооны шалгалтад хамгийн их унасан хүнээр Өмнөд Солонгос улсын 68 настай эмэгтэй тодорсон байдаг. Тэрбээр 949 удаа шалгалт өгч, 950 дахь удаагийнх дээрээ тэнцэж үнэмлэхээ гардаж авч байсан түүхтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна