Эрдэмтэд SARS-CoV-2-той төстэй дөрвөн төрлийн вирус илрүүлжээ

2021/03/16

Хятад, Австралийн эрдэмтэд сарьсан багваахайнаас SARS-CoV-2-ын төрөл коронавирусийн 4 геном илрүүлжээ. Эрдэмтэд Хятадын зүүн өмнөд бүсэд идээшдэг сарьсан багваахайн био материалуудад томоохон судалгаа явуулсан байна.

“Бид Юньнань мужийн хэсэгхэн бүсэд идээшдэг 23 төрлийн сарьсан багваахайн 411 дээжид 2019 оны тавдугаар сараас 2020 оны арваннэгдүгээр сарын хооронд шинжилгээ хийж үзлээ. Эдгээр мэдээллээс бид коронавирусийн бүрэн хэмжээтэй 24 геном гарган авснаас 4 нь шинэ SARS-CoV-2-той төрөл, 3 нь SARS-CoV-ын төрлийн геном байна” хэмээн эрдэмтэд тэмдэглэжээ.

Вирус RpYN06 л гэхэд SARS-CoV-2-той 95% төстэй байсан гэнэ. Тэд хэдийгээр ийм нарийн шинжилгээ явуулсан боловч шинэ коронавирусийн цаад угийг олж илрүүлж чадаагүй байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян SARS-CoV-2-ын эх үүсвэрийг тогтоох ажилд ДЭМБ-тай хамтран ажилласан хэвээр байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: https://rossaprimavera.ru/news...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна