Aмны хаалт зүүхээс татгалзсан эр 250,000 ам.долларын торгууль, 20 жил хоригдох ял сонсжээ

2021/03/17

Хүн амын өсөлт минут секундээр хэмжигдэж буй энэ үед бусадтай нийцэж, бусдад садаа болохгүй амьдрах бидний амьдралын хамгийн үнэт зорилго болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Дэлхийн нийт хүн ам 2021 оны гуравдугаар сарын байдлаар 7,9 тэрбумд хүрсэн байна. 

Дэлхийн хүн ам өдрөөс өдөрт асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүний эрхээр таны эрх хягзаарлагддагыг алхам бүрдээ санаж бусдад төвөг учруулахгүйг хичээх нь соёлт нийгэмд амьдарч буй хүн бүрийн эрхэмлэн сахих ёстой ҮҮРЭГ.  

Гэтэл би л эрхээ эдэлж байвал бусдын эрх надад хамаагүй гэх мэт авирлах хүмүүс нийгэмд нэлээдгүй байдаг нь харамсалтай. 

АНУ-ын Тээврийн яамны харьяа Холбооны нисэхийн захиргаанаас ''үгэнд ордоггүй'' үйлчлүүлэгчдэд сургамж болох нэгэн явдлын тухай өгүүлье.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор амны хаалт зүүхгүй хэмээн онгоцны үйлчлэгч, ажилчдыг сандаргаж, олон нийтийн газар зүй бус авирласан хоёр тохиолдол АНУ-д гаржээ.

Нэгдүгээр тохиолдол: Гуравдугаар сарын 9-ны орон нутгийн нислэгээр зорчиж явсан 24 настай эр онгоцны үйлчлэгч бүсгүйн ''Амны хаалтаа зүүнэ үү'' гэсэн шаардлагыг удаа дараа үл тоомсорлож, онгоцны үйлчлэгчийн биед халдсан байна. Улмаар уг эр өөрийн сууж явсан суудал дээрээ бие зассан нь онгоцонд зорчиж явсан иргэдийг эгдүүцлийг дээд цэгт нь тултал хүргэжээ. Нислэг газардмагц тухайн зорчигчийг баривчилж, түр саатуулах байранд аваачсан байна. 

Videos Of Flight Attendants Dealing With Trump Rioters Go Viral

Уг эр мэдүүлэгтээ онгоцонд суухаасаа өмнө бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь ийнхүү зүй бус авирлах шалтгаан болсон хэмээн өгүүлжээ. Тухайн эрийг 20 жилийн цагдан хорих ял, мөн 250,000 ам.долларын торгууль хүлээж байна. 

1 in 5 flight attendants have been victims of sexual harassment: poll |  Americas – Gulf News

Хоёрдугаар тохиолдол: Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-ний өдөр Майамигаас Атланта хүрэх нислэгт сууж явсан зорчигч эр бүхээгийн ажилтны нүүрэн тус газар хүчтэй цохиж буй бичлэг хяналтын камерт бичигдэж үлджээ. Амны хаалтаа зүүхгүй хэмээн онгоцны ажилтны шаардлагыг эсэргүүцэж, улмаар ажилтны биед халдсан нь тогтоогдсон байна. Мөн уг эртэй хамт аялж явсан эмэгтэй онгоцны үйлчлэгчийг зүй бус үгээр доромжилж, бусад зорчигчдын амар амгалан байдлыг алдагдуулжээ. Тэдэнд 27,500 ам.долларын торгууль ногдуулжээ.

АНУ-д нисэх онгоцны багийн ажилчдын биед халдах, хэл амаар доромжлох нь хуулиар хориотой бөгөөд үүнийг зөрчиг аваас өндөр хэмжээний торгууль төлөх, цаашлаад цагдан хоригдох шийтгэлтэй байдаг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна